0
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.06/ байдлаар нийт 6 ойн түймэртэй байгаагаас 3 ойн гал түймрийг цурамд оруулж, 3 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагаас 227 алба хаагч, 17 автомашин, 1 нисдэг тэрэг, мэргэжлийн ангийн 72 хүн, 4 автомашин буюу нийт 299 хүн, 21 автомашин, 1 нисдэг тэрэг, 29 морьтой үүрэг гүйцэтгэж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын суманд-2, Увс аймгийн Сагил суманд-1 нийт 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд-1, Улаан-Уул суманд-1, Баян-Өлгий аймгийн Булган суманд-1 буюу нийт 3 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.