dobu.mndobu

Н.Тавинбэх: Станцад осол гарч байхад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж зарсан асуудалд харамсаж байна

Н.Тавинбэх: Станцад осол гарч байхад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж зарсан асуудалд харамсаж байна

"ДЦС-3" ТӨХК-д дахин дэлбэрэлт гарсан асуудлаар албаныхан өнөөдөр /2025.08.07/ мэдээлэл өглөө

Тэгвэл уг асуудлаар "ДЦС-3" ТӨХК-д хяналт тавих Засгийн газрын БЭТ Н.Тавинбэх тайлбар өглөө.

Тэрбээр "ДЦС-3 дээр өнгөрсөн зургаадугаар сарын 2-ны өдөр 50 мегабатын хүчин чадалтай турбин генератор дээр гэмтэл гарсан. Уг гэмтэлд өртсөн тоног төхөөрөмж, энэ тоног төхөөрөмжийн зориулалттай барилга байгууламж, галд өртсөн. Уг тоног төхөөрөмжийг цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болсон томоохон хэмжээний аваар осол гарсан. Улмаар ЗГ-аас уг станцад онцгой дэглэм тогтоосон. Уг онцгой дэглэмийн хугацаанд сэргээн засах ажиллагаа хэвийн явагдаж байна.

Олон хүнтэй, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой, насжилт өндөртэй станц учир техникийн технологийн саатал багагүй гардаг. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Өмнө нь ч гарч байсан. Онцгой дэглэм тогтоож, сэргээн засварлалтын ажил идэвхтэй явж байгаа энэ үед дотроосоо мэдээлэл задалж, сенсаци болгож буй нь туйлын зохимжгүй юм. Гарсан гэмтлийг засварлах ажил 7 хоног үргэлжилнэ. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50-аад жил болж байна. 

Ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан. Тухай бүрт нь янзлаад хэвийн ажиллагаанд оруулж байсан.

Засгийн газраас томилогдсон БЭТ-ийн хувьд "ДЦС-3" ТӨХК-д шинэчлэл хийж, үргүй зардал дээр анхаарч ажиллаж байгаа. Үүнд дургүйцсэн хүмүүс мэдээлэл тарааж, нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байж болзошгүй байна.

Үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно. Станцад осол гарч байхад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж зарсан асуудалд харамсаж байна. Ийм хүн хамт олны дунд байх ёсгүй гэж үзэж байна.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.