0
Монгол Улсын “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн хүрээнд, долоодугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорноговь, Дорнод болон Увс аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн хяналтын сорьц авахад 14 бөхийн шинжилгээний хариу иржээ. Хоёр бөхийн сорьцын хариу бүрэн гараагүй байгааг албаныхан мэдээллэв.
Дэлхийн Допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь лабораторид наймдугаар сарын 02-ны өдөр 16 бөхийн шинжилгээг явуулахад хоёр бөхийн сорьцын хариу бүрэн ирээгүй байна.
Тодруулбал, Дорнод аймгийн наадмын барилдаанд зургаа давсан аймгийн начин С.Цогтсүмбэр, Увс аймгийн наадамд тав давсан сумын заан Б.Энхбаяр нарын шинжилгээний хариу бүрэн гараагүй байгааг Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагаас мэдэгдлээ.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.