0
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Тэргүүн богд” дэвжээний бөх Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ.
Түүнд болон Баянхонгор аймгаас төрөн гарсан алдартнуудад хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам наймдугаар сарын 12,13-нд Баянхонгор аймагт Дуурсахын хөндийд болох аж.
Баяр наадмын хүрээнд зургаан насны морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа эрийн гурван наадам зохион байгуулагдана.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.