0
"Удаан явлаа" хэмээн автобусны жолоочид шаардлага тавьтал "Таксиндаа суугаад яв" гэжээ.
Тодруулбал, Нийтийн тээврийн бодлогын газарт Сүхбаатар дүүргийн иргэн Н-ээс гомдол иржээ. Гомдолд "Ч:31 “Улиастайн шинэ эцэс-Дэнжийн 1000-ын 4-р зогсоол” чиглэлд явж байгаа 19-082 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Маш удаан яваад байхаар нь шаардлага тавьсан чинь намайг таксиндаа суугаад яв гэж хэл амаар доромжилсон" гэжээ.
Улмаар тухайн жолоочид сануулах арга хэмжээ авсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.