0
Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад "Багшлах эрх"-ийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж байна.
Сургалтын байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага байх
-Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй байх
-Сургалтын хөтөлбөрт хүүхдийн эрх, хамгаалал, суралцахуйн онол, арга зүй, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга зүй, технологи, үнэлгээний агуулгыг тусгасан байх
-Сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулсан байх
-Багшлах бүрэлдэхүүний сургагч багш нар боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байх
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.