dobu.mndobu

МАН-ын тамга Г.Занданшатарыг тойрч, Д.Амарбаясгаланд очих уу

МАН-ын тамга Г.Занданшатарыг тойрч, Д.Амарбаясгаланд очих уу

МАН-ын намрын улс төр халуухан болох талаар улс төрийн хүрээнд хэдийн яригдаад эхэлжээ. Улс төрийн намууд Их хурлуудаа хийж, шинэ даргаа томилох асуудал олны анхаарлыг татаж байна. Тэр дундаа эрх баригч намын даргын суудал хэнд очихоос шалтгаалан улс төрийн зураг өөрөөр зурагдах учиртай.

МАН-ын одоогийн дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаа өгсөн тул дараагийн Ерөнхий сайд Г.Занданшатарт тамгаа шилжүүлнэ гэдэг яриа бий. Гэсэн ч гомдсон хүн хортой гэдэг процесс энэ дундуур өрнөх бололтой.

Бэрхийн жижүүрээс Ерөнхий сайд хүртлээ “хуурай ах” У.Хүрэлсүхээр крандуулсан түүний хувьд улс төрийн хорыг хамгийн сайн хийж байгаа гэх яриа байна. Тэрбээр Ерөнхий сайдын ажлаа өгсний дараа БНСУ-д байж байгаад эх орондоо ирсэн. Харь улсад “хэвтэж” байхдаа Монголын улс төрчдийг дуудан уулзсан гэх. Тэгж л намрын улс төрийн ярианы сэдэв тэнд тавигдсанаар Л.Оюун-Эрдэнэ эх орондоо ирж улс төрийн зургийг өөрөө зурж, Г.Занданшатарын Засгийн газарт амар заяа үзүүлэхгүй гэдэг санал гэх яриа улс төрийн хүрээнд бий болсоор удав.

Ямартай ч МАН-ын Их Хурлаар намын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Г.Занданшатарт инээж байгаад намын тамгаа өгөхгүй юм байна. Бүх эрх мэдлийг Хүк ахдаа өгөхгүй хэмээн гэдийж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд намын даргын суудлаа өгөх “сэм найраа” явагдаж эхэлжээ.

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар сүүлийн үед ойлголцол дажгүй байгаа гэх бор шувуу нисэж байгаа юм. Хэрэв намын даргаа Г.Занданшатарт өгөлгүй Д.Амарбаясгаланд хадган дээр тавьж өгвөл АТГ-т хэрэг үүсгэн шалгагдаж байгаа Хэро Баатар, Голомтын Амундра нарын хувь заяа бүрхэг болж ирнэ.

Товчхондоо, ах нь Л.Оюун-Эрдэнийг суудлаа өгөөд алга бол, хүүхдийн чинь орлогоо нотлох асуудлыг хав дарья гэсэн юм уу даа. Эрх мэдэлд олон жил бялуурсан “Бэрх”-ийн бэрх нөхөр үүнийг тэвчээгүй аж. Тиймээс Хэро ах, Амундра андыгаа барьцаанд тавин барин улс төрийн бужигнуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа гэх.

Гэхдээ Д.Амарбаясгалангийн ганц айдас Админерал ХХК. Алдарт нүүрсний хэргээр ял авсан Эрдэнэс Тавантолгойн экс захирал Б.Ганхуяг удахгүй суллагдана. Хэрэв өс хонзон санасан бол үе үеийн намын удирдлагууддаа баярлалаа гэхгүй нь лав. Тиймээс 2016 оноос хойш намын генсек, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын даргын алба хашиж буй Д.Амарбаясгалан руу үргэлжилсэн үгийн зохиол эхсүл эв хавгүй нэг баримтат нэвтрүүлгээр ч юм уу галлах нь тодорхой. Админералд Д.Амарбаясгалан нөлөөлсөн үү гэдгийг нүүрсний хэрэг мандахаас эхлээд ял аван хоригдох хүртлээ ганц ч үг дуугараагүй Б.Ганхуяг л хэлж таарна.

Тиймээс намын даргын тамга авна гэдэг тийм ч амар биш бололтой. Мэдээж голдоо ортлоо гомдсон Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн Г.Занданшатарт тамгаа өгөхгүй гэж гэдийх нь угаас маш тодорхой байгаа. Тиймээс улс төрийн хар, хор, ач гавьяагаа хэн нь илүү тэнцүүлж намын дарга болохыг харах л үлдлээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.