dobu.mndobu

“Дайчин туг”-ийн аялал Нийслэлийн Онцгой байдлын газарт буухиаллаа

“Дайчин туг”-ийн аялал Нийслэлийн Онцгой байдлын газарт буухиаллаа

Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан “Чөлөөлөх дайн”-ы ялалтын түүхт 80 жилийн ой өчигдөр буюу 2025 оны наймдугаар сарын 12-нд тохиолоо. 

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд дайнд оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн нэгтгэл ангиудын Байлдааны тугийг аялуулан, ахмад үеийн баатарлаг тэмцэл, дайчин уламжлалыг сурталчлах арга хэмжээ нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр зохион байгуулагджээ. 

Тус арга хэмжээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч доктор (Ph.) дэд хурандаа Т.Сүхбаатар, Г.К.Жуковын Дурсгалын музейн эрхлэгч дэд хурандаа Д.Амартайван нар "МАХЦ-ийн дайчин тугийн түүх", "Зарлаагүй дайны сүүлийн тулалдаан", "ЗХУ, Англи, АНУ -ийн хамтарсан баримтат киноны тайлбар", "Дэлхий II дайны оршил, эхлэл, өрнөл, “Тусгаар тогтнолын үнэ цэн" сэдвүүдээр алба хаагчдад сонирхолтой мэдээллүүдийг хүргэв. 

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.