dobu.mndobu

"Гуравдугаар эмнэлгийн дэргэд Зүрх, судасны бие даасан төв байгуулна"

"Гуравдугаар эмнэлгийн дэргэд Зүрх, судасны бие даасан төв байгуулна"

Засгийн газрын өнөөдрийн (2025.08.13) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд "Зүрх, судасны бие даасан төв" байгуулахаар шийдвэрлэжээ. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Сайн мэдээ дуулгах гэж байна. Гуравдугаар эмнэлгийн дэргэд Зүрх, судасны бие даасан төв байгуулахаар боллоо. Нийт 56.3 сая ам.долларын өртөгтэй, орчин үеийн технологийн шаардлага хангасан стандартаар эмнэлэг баригдах юм. Үүний 32.9 сая ам.доллар нь Европын сэргээн босголтын хөгжлийн банкнаас, 22.4 сая ам.доллар нь Люксембургийн вант улсаас буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ. 

Сүүлийн 34 жилийн хугацаанд маш олон салбаруудад зээл, тусламжаар санхүүжилт хийж ирсэн. Энэ удаагийн бүтээн байгуулалт бол нийт санхүүжилтийн гуравны нэг нь буцалтгүй тусламжаар хийгдэж буйгаар онцлог юм.

Люксембургийн вант улсаас яагаад ингэж их тусламж өгөхөөр болсон бэ гэхээр, манай Эрүүл  мэндийн яам болон УГТЭ сүүлийн 1 орчим жилийн хугацаанд тус улстай эрүүл мэндийн салбарт гурван ч төслийг гурван үе шаттайгаар маш амжилттай хэрэгжүүлсэн байгаа юм. Үүний үр дүн нь маш сайн гарсан учраас буцалтгүй тусламжийнхаа хэмжээг нэмсэн. 

Энэ төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжиж дуусна. Энэ хугацаанд барилгын ажил, тоног төхөөрөмж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургах зэргийг бүгдийг хийнэ. 

Есдүгээр сарын 1-нд төсөв өргөн барихад энэ асуудал Эрүүл мэндийн сайдын багцад орно" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.