dobu.mndobu

Морьт харвааны ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулна

Морьт харвааны ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулна

Монгол Улсад анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Тайж хайрхан” уулын бэлд энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэхүү тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэг дор нэгтгэх төдийгүй Монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг дэлхийн аваргын албан ёсны төрөлд багтааснаар түүхэн ач холбогдолтой болж байгаа билээ. Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам юм.

Монгол Улсыг төлөөлөн улсын аваргаар шалгарсан, дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг, өндөр түвшний 15 шилдэг харваач оролцох юм. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид, Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд, ЮНЕСКО-ийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.

ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР:

Наймдугаар сарын 21. Бэлтгэл, шүүгчдийн сургалт, техникийн хурлын өдөр

* 09:00 - 11:00 - Морь сонголт (баг бүрээр, морьт харвааны талбай дээр)

* 09:30 - 16:00 - Олон улсын шүүгчдийн сургалт

* 09:30 - 16:00 - Морь сонголт, замын сорилго

* 16:00 - 17:30 - Техникийн Зөвлөлийн хурал

Наймдугаар сарын 22. Тэмцээний эхний өдөр

* 08:00 - 13:00 - Дараалсан буудлага /Serial Shot/ тэмцээн

* 11:00 - 12:00 - Нээлтийн ёслол

* 12:00 - 18:00 - Кабак /Qabaq/ тэмцээн

* 17:30 - 18:00 - Шагнал гардуулах ёслол

Наймдугаар сарын 23. Сүүлийн өдөр

* 08:30 - 13:30 - Масахи /Masahee/ тэмцээн

* 13:30 - 16:30 - Бөмбөг намнаа /Bumbug Namnaa/ тэмцээн

* 17:30 - 18:00 - Шагнал гардуулах ёслол, хаалтын арга хэмжээ болно.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.