0
Завхан аймгийн Баянхайрхан сум Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 11 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 19:05 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж энэ сарын 11-ний 18:00 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Завхан аймгийн Цагаанчулуут сум Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 75 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км, Цагаанхайрхан сумаас 35 км ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газар, Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын мэргэжлийн нийт 66 хүн, 14 автомашинтай ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.