dobu.mndobu

"The Mongolz" баг дэлхийн чансааны 4-р байранд бичигдэж байна

"The Mongolz" баг дэлхийн чансааны 4-р байранд бичигдэж байна

Монголын CS2-ийн шилдгүүд болох "The Mongolz" баг Туркийн "Aurora Gaming" багийг 2:0 харьцаагаар буулган авч, “Blast Bounty -2025 тэмцээний шилдэг дөрөвт үлдлээ.

Хоёр багийн өмнөх тулаануудыг харвал "The Mongolz" баг нийт хожлын харьцаагаар илт давуу байсаар ирсэн бөгөөд энэ удаагийн тоглолт ч үүнийг дахин баталлаа. "The Mongolz" баг дэлхийн чансааны 4-р байранд бичигдэж байгаа бол, "Aurora Gaming" баг сүүлийн үеийн амжилтаараа хоёр байр урагшилж, 7-р байр луу дэвшсэн юм.

Тус тэмцээний 2-р улирал Мальта улсад үргэлжилж байна. Жилд хоёр удаа зохиогддог уг тэмцээний энэ улиралд нийт 32 баг оролцож шилдэг найман баг шалгараад буй. 

А.НОМИН 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.