dobu.mndobu

Нийслэлийн төсвийн зарцуулалтад хяналт шалгалт хийх өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

Нийслэлийн төсвийн зарцуулалтад хяналт шалгалт хийх өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

Нийслэлийн төсвийн зарцуулалт, Хотын дарга Х.Нямбаатарын үйлдлүүдэд хянан шалгалт хийх өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тодруулбал, Нийтийн өргөдлийн цахим системд (D-Parliament) иргэн Цэгмэдийн Лут-Очир өргөдөл гаргажээ. Ингэхдээ Нийслэлийн төсвийн зарцуулалт, Хотын дарга Х.Нямбаатарын үйл ажиллагаад хяналт шалгалт хийхийг шаардсан байна.

Өргөдөл гаргаснаа тэрбээр "Нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт олон нийтэд ил тод бус, үргүй зардлууд их бий. Хотын дарга Нямбаатар дураараа шийдэж байгаа. УИХ хяналт шалгалт хийж хуулийн дагуу эсэхийг тодруулах ёстой" хэмээн тайлбарласан байгаа юм.

Өргөдөлд наймдугаар сарын 12-ноос эхлэн санал авч, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор 1161 хүн гарын үсэг зураад байна.

Гарын үсэг цуглуулах хугацаа есдүгээр сарын 11-нд дуусна. Тэр хүртэл 70,000 иргэн гарын үсэг зурвал Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулна. 100 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх юм.

Гарын үсэг зурах холбоос: https://petition.parliament.mn/Detail?id=307001da-f3bf-4ec6-8eeb-9e70b22407b4

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.