0
Цахим спортын Counter-Strike 2 (CS2) тоглоомын дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн BLAST Bounty Fall 2025 тэмцээн Бүгд Найрамдах Мальта Улсад болж өндөрлөлөө.
500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний финалын тоглолт шөнө (2025.08.18) болж, “The MongolZ” баг дэд байр эзэллээ
Шөвгийн наймд тэд Туркийн "Aurora Gaming" багтай “Bo3” (best of three) форматаар тоглож, 2:0 харьцаатай хожсоноор хагас шигшээд шалгарсан. Улмаар энэ жил CS2-ийн ертөнцөд бараг дийлдэшгүйд тооцогдож байсан Францын "Vitality" багийг хожиж, финалд шалгарсан юм.
Ингээд аваргын төлөөх тоглолтоо өчигдөр 22:00 цагаас Spirit багтай “Bo5” (best of five) форматаар тоглож, 0:3 онооны харьцаагаар ялагдан дэд байрт шалгарлаа.
Сонирхуулахад, Манай улсын тамирчид Францын "Vitality" багтай өнгөрсөн хугацаанд есөн удаа учраа таарч тоглохдоо хожиж байсангүй. Харин энэ удаад ялалт байгуулснаар ес дараалсан хожигдлыг зогсоосон юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.