0
Энэ сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж.
Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн нэр бүхий буудлын ... тоот өрөөнд 21-22 насны гурван этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, мансуурсан байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалтын ажиллагааг явуулж буй.
Улмаар энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хийгдсэн шалгалтын хүрээнд нэр бүхий гурван шөнийн цэнгээний газрын ажилчид болон үйлчлүүлэгч 75 иргэнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест сорил тавихад 18-38 насны Монгол Улсын зургаан иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, нэг иргэн хууль бусаар хадгалсан байсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.