dobu.mndobu

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна

Энэ сарын 25-наас есдүгээр сарын 14-нийг дуустал тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцохоор болжээ.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор иргэдээс тээврийг хэрэгслийг тэгш, сондгойгоор явуулах эсэх асуудлаар санал авсан аж. Санал хураалтад нийт 2540 иргэн оролцсон бөгөөд 63 хувь нь наймдугаар сарын 25-наас эхлэн гурван долоо хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор зорчих санал өгчээ. Энэ талаар өнөөдөр/2025.08.18/ болсон Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаанд танилцууллаа. Тодруулбал,

Тэгш тоогоор төгссөн бол: Наймдугаар сарын 26, 28, 30-нд, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд хөдөлгөөнд оролцоно. 

Сондгой тоогоор төгссөн бол: Наймдугаар сарын 25, 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13-нд хөдөлгөөнд оролцоно.

Харин есдүгээр сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцох аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.