0
Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулсан Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчид бахархам амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, нөр их бэлтгэлийн үр дүнд манай баг тамирчид олон улсын дэвжээнд тивийн шилдэг өрсөлдөгчдийг ялж, Монголынхоо нэрийг өндөрт өргөв.
Баянгол дүүргийн "SK" клубийн тамирчид А хэсгээс шалгарч алтан медаль, Сүхбаатар дүүргийн "Demons" клубийн тамирчид мөнгөн медаль, Нийслэлийн "Peak" клубийн баг тамирчид Б хэсгээс шалгарч хүрэл медаль хүртлээ.
Монголын бейсбол, софтболын үндэсний холбооны баг тамирчид шагналт байрын эзэд болов. Монголын тамирчид ийнхүү Азийн аваргын дэвжээнд бахдам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, медалийн тавцанд төрийн дуулал, алтан соёмбот далбаагаа мандууллаа.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.