dobu.mndobu

Бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулж 2023 оны арваннэгдүгээр сараас хойш хугацаанд тэдний хувийн зураг мэдээллийг ашиглан дарамталж, эрхшээлдээ оруулж, Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлж байсан бүлэг этгээдүүдийн үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг энэ оны наймдугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь эцэг, эх, асран хамгаалагч сул охидыг эрхшээлдээ оруулж, дарамталж байгаа тул эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.