0
“Цахимаар сугалаанд хамрагдаад залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж.
Тодруулбал иргэн ... нь Лоторей хусдаг сугалаанд оролцон нэр бүхий этгээдийн дансанд хоёр удаагийн гүйлгээгээр 3 сая 399 мянган төгрөгийг шилжүүлэн залилуулжээ.
Энэ төрлийн гэмт хэргийн зар мэдээлэл фэйкбүүк, инстаграмм зэрэг платформуудад их байдаг аж.
Иймд иргэдийг мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягтлан, үл таних хүнд мөнгө шилжүүлэхгүй байхад анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.