dobu.mndobu

Т.Мөнхдэмбэрэл дэлхийн цуврал тэмцээнд оролцоно

Т.Мөнхдэмбэрэл дэлхийн цуврал тэмцээнд оролцоно

Казахстан улсын Астана хотод пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн наймдугаар сарын 21-25-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн жилд 9-13 удаа болдог бөгөөд эндээс зуны паралимп, Азийн зуны паралимпын наадамд оролцох эрхийн чансаа олгодог юм. Т.Мөнхдэмбэрэл дэлхийн цуврал тэмцээнээс өмнө нь 2024, 2025 онуудад мөнгөн медаль хүртэж байв.

Түүний дэлхийн чансаа өдгөө 18-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд уг чансаагаар эхний 10-15-д багтаж чадах аваас “Лос-Анжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох боломж бүрдэнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.