0
Увс, Баян-Өлгий аймгуудад гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.
Тодруулбал, Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн “Бага Товгорын-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, Баруунтуруун сумын төвөөс зүүн зүгт 80 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 19:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулан энэ сарын 18-ны өдрийн 01:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Баян-Өлгий аймаг, Булган сум 2 дугаар багийн "Сайхан" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 280 км, сумын төвөөс урд зүгт 60 км хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 19-ний өдрийн 09:15 цагт хүлээн авсан аж. Улмаар тус аймгийн Булган сумын Мэргэжлийн ангийнхан, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.