dobu.mndobu

Туул голын усны түвшин 10 см нэмэгджээ

Туул голын усны түвшин 10 см нэмэгджээ

Өнөөдрийн/2025.08.20/ байдлаар Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинд хүрэхэд 15 см орчим дутуу байна. Харин Улз гол үерийн аюултай түвшинд хүрчээ.

Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд говь болон төв, зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз зэрэг голуудын усны түвшин тухайн хугацаанд орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэхээр байна. Мөн говийн нутгаар уруйн үер болох нөхцөл бүрдэх тул дээрх голуудын эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байж урьдчилан арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.