0
Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгджээ.
Туул гол олон жилийн дундаж түвшнийг 15-45 см, Тэрэлж гол үерийн түвшнийг 5 см орчим даван үерлэж байна. Наймдугаар сарын 23-нд Туул гол, Улаанбаатар хот орчимд усны түвшин 20 см нэмэгдэх хандлагатай байгаа аж. Иймд иргэд, олон нийт, ялангуяа дээрх голуудын ойролцоо амьдарч буй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.