dobu.mndobu

Турк улсад газар хөдөлснөөс 48 мянга гаруй хүн амь үрэгджээ

0

НийтлэлчInfo

Огноо2023-03-14

Турк улсад газар хөдөлснөөс 48 мянга гаруй хүн амь үрэгджээ
Туркийн өмнөд хэсэгт хоёрдугаар сарын 6-нд хүчтэй газар хөдөлж, хамгийн сүүлийн мэдээгээр амиа алдсан хүний тоо 48 мянга 448-д хүрсэн байна. Үүнээс 6660 хүн гадаадын иргэн байсан гэж Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу өчигдөр мэдэгдэв. 
Тэрбээр "Гамшгийн бүсэд нурангийг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор 430 мянга гаруй майхан барьж, 13800 түр бие засах газар байгуулсан. Хохирогсдод зориулж 115 мянга 600 орчим контейнер тохижуулахаар төлөвлөж байна" гэв.
Туркийн өмнөд хэсэг, Сирийн хилийн ойролцоо 7.7 баллын хүчтэй газар хөдөлж, Хатай муж ноцтой хохирол амссан юм. Газар хөдөлснөөс хойш ч гэсэн чичирхийлэл үргэлжилсээр байгаа бөгөөд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.