0
Болгар улсын Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (2025.08.27) эхэллээ.
Тэмцээний охидын -40 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин Б.Хулан хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, Монгол Улсын тамирчин Б.Хулан Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдсан ОХУ-ын тамирчин Саифитдиноваг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.
“Софи 2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн -60, -66 кг, охидын -48, -52 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.