0
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус хурал өчигдөр /2025.08.28/ болж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн өргөдлийг хэлэлцэн хүлээн авсан.
Дараа нь намын даргын сонгуультай холбоотойгоор Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тухайн Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү нарыг сонгосон юм. Уг ажлын хэсэг өнөөдөр /2025.08.29/ 18 цаг хүртэл нэр дэвшигчийг бүртгэх ажээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир ч мөн намын даргад өрсөлдөхөөр болжээ.
Тэрбээр "Би 18 настайдаа АН-д элссэн. Тэр үеэс хойш намын анхан, дунд гээд бүх шатыг нь дамжсан. Бүх шатны сонгуульд менежер хийж байсан. Манай намын залуу гишүүд над руу их ярьж байна. Би ч өөрийгөө нэр дэвших боломжтой гэж үзэж байна" хэмээн хэлсэн юм.
ӨЛЗИЙХҮҮГИЙН ШИЖИР ГЭЖ ХЭН БЭ?
2004 онд - Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник, менежментийн сургууль
2008 онд - Хүний нөөцийн удирдлага, менежмент
2007-2008 онд - Монголын Ардчилсан Холбооны Залуучуудын зөвлөлийг үүсгэн байгуулагч, улс төрийн ажилтнаар
2008-2010 онд - “Жи Эй Жи” ХХК-ийн хүний нөөц хариуцсан менежерээр
2010-2012 онд - “Чингис Маркет” ХХК-ийн Маркетингийн газрын захирлаар
2012-2014 онд - Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайдын орон тооны бус зөвлөхөөр
2014-2020 онд - Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн Хөлбөмбөгийн Холбооны Хөгжлийн хорооны гишүүнээр
2015 оноос - “Хэлц Үг” ХХК-ийн Ерөнхий захирлаар
2015 оноос - “Эм Ди Си” ХХК-ийг байгуулан ТУЗ-ийн даргаар
2018-2020 онд - Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр
2018 оноос - “Эм Ди Си рийл эстэйт” ХХК-д Ерөнхий захирал
2020-2021 онд - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар
2023 оноос - “Фүүдкорп” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар
2024 оноос - “Пастрикорп” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар
2024 оноос - Монгол Улсын Их Хурлын гишүүн
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.