0
Сэлэнгэ аймгийн Орхон сум Бэлэндалай багийн “Цант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 178 км-т, ангийн байрлалаас баруун зүгт 18 км-т/ хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг наймдугаар сарын 31-ний өдрийн 18:37 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэн П-ын “Nissan X-Trail” загварын автомашин /3 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд зорчиж байсан иргэн Э-ын "Land cruiser-300” загварын суудлын автомашинтай /2 зорчигчтой/ мөргөлдөж иргэн Н /54 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг 19:06 цагт эсэн мэнд гаргажээ. Улмаар эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.