0
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэгийг барьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Нийт 150 хүүхдийн ортой тус цэцэрлэг зургаан бүлэг 51 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Нийт 66 багш, ажилтантай бөгөөд нэг ангид нэг багш, хоёр туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллах юм.
341 дүгээр цэцэрлэг нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг болж буй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.