dobu.mndobu

Э.Батшугар: 70 мянган иргэн хар жагсаалтаас гарч байна

Э.Батшугар: 70 мянган иргэн хар жагсаалтаас гарч байна

Өнөөдөр /2025.09.01/ ЦХИХХ-ны сайд Э.Батшугар банкны хар жагсаалтыг халж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Э.Батшугар тэрбээр, 2025 оны тавдугаар сарын 16-ны өдөр миний бие өргөн барьсан Зээлийн мэдээллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж аж ахуй нэгж болон иргэдийн хар жагсаалтыг арилгах тушаал гаргалаа.

Энэхүү тушаал нь зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч байгууллагад бүгдэд нь хамаарна гэж ойлгож болно. Ингэснээр нийтдээ 70 мянган иргэн хар жагсаалтаас гарч байна гэж ойлгож болно. Хар жагсаал гэдэг зүйл бол санхүүгийн ял. Тухайн хүн авсан зээлээ төлчихсөн байхад зургаан жилээр хар жагсаалт гэж ялладаг байдал дуусгавар болж байна. Харин эсрэгээрээ зээлээ хугацаандаа төлөөд явсан тохиолдолд урамшуулдаг, оноог нь нэмдэг тогтолцоо руу шилжиж байна. Ингэснээр санхүүгийн таатай нөхцөлөөр банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломж бүрдэх юм. Энэ тогтолцоог санхүүгийн зах зээл нь хөгжиж байгаа бүх л оронд энэ тогтолцоо үйлчилж байна гэлээ. 

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.