dobu.mndobu

Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа

Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. (2025.09.02)


Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа

Засгийн газрын хуралдаанаао улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлав. 

Газрын сан нэгдмэл, төрийн хяналт, хамгаалалтад байх зарчмыг баримтлан газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын  даргад үүрэг болголоо. 

Засгийн газрын тогтоолд нийт 2195 нэгж талбарыг тусгаж, байршлуудыг таван хавсралтад ангилжээ. 

-Хөдөө аж ахуйн газрын ангилалд хамаарах зориулалтаар 210,

-Хот тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар 1879,

-Зам, шугам сүлжээний газрын ангилалд хамаарах зориулалтаар 83,

-Ойн сан бүхий газрын ангилалд хамаарах зориулалтаар 19,

-Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд хамаарах зориулалтаар дөрвөн нэгж талбар гэсэн таван хавсралтад ангилжээ.

"Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2025 оны жагсаалт гарснаас хойш нийслэл, дөрвөн дүүрэг, 20 аймгийн 62 сум газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулж, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд улсын хэмжээнд нийт 3625 нэгж талбарыг төлөвлөж ирүүлснээс 2195 нэгж талбарыг 2025 онд эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэв. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.