 dobu
dobu0
Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзаж бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэх хуваарьт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэх саналыг иргэд цахим хуудаст бичиж буй. Боловсрол Шинжлэх ухааны яамнаас энэ боломжгүй гэдгийг тайлбарласан.
- Яамнаас өгсөн мэдээллээр хичээлийн хөтөлбөр, хуваарьт өөрчлөлт ороогүй. Амралтыг наашлуулахгүй. Удахгүй амралт эхлэх гэж байна. Сурагчдын амралт арванхоёрдугаар 16-нд эхэлнэ.
Цар тахал, цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа ч боловсролын хөтөлбөр хуваарийн дагуу явна гэдгийг онцоллоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлж, нэгдүгээр сарын 30-нд дуусна. Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран сурагчдын амралтыг зургаан долоон хоног болгон сунгасан гэх мэдээлэл бий. Энэ талаар салбарын яам мөн дараах хариултыг өглөө.
- Боловсрол шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр 2022-2023 оны хичээлийн жилийн бүтэц гэж бий. Тэр бүтцэд томуу, томуу төст өвчний дэгдэлтээс шалтгаалж сурагчдын амралтыг сунгах өөрчлөлт ороогүй.
Бүтцийн дагуу улирлын амралтууд товлосон хугацаанд үргэлжилнэ гэлээ.
ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ:
I улирал
II улирал
III улирал
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.