dobu.mndobu

Өнгөрсөн сард тарвага тээвэрлэсэн 46 зөрчил илэрчээ

Өнгөрсөн сард тарвага тээвэрлэсэн 46 зөрчил илэрчээ

2025 оны наймдугаар сарын байдлаар эргүүл, хяналтын 26 шалгалтаар тарвага тээвэрлэн явсан 46 зөрчил илрүүлсэн байна.

Хуульд зааснаар тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-наас дараа оны 8 дугаар сарын 20-ныг хүртэл агнах, барихыг хориглодог. Зөвшөөрөгдөөгүй хугацаанд агнасан тохиолдолд экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр ногдуулдаг.

Мөн хууль бус ангийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан "Хууль бусаар ан агнах" гэмт хэргийн хариуцлагад тооцогдоно.

Тарвага бүлээр амьдардаг мэрэгч бөгөөд гэр бүлээ тэжээхийн тулд аюултай орчинд явах шаардлагатай байдаг. Хэрэв буцаж очихгүй замдаа үхвэл гэр бүл нь бүгд үхнэ. Өмхийрч муудна тарваган тахал гарна.  Эрүүл экосистемийг хамгаалах үүднээс  тарвагыг хууль ёсоор хамгаалах, хайрлан хамгаалахыг анхааруулж байна.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.