dobu.mndobu

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 10 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 10 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож байхдаа автомашинд мөргүүлсэн нэх мэдээлэл цөөнгүй бүртгэгджээ. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад цагдаагийн байгууллагад 7-16 насны 10 хүүхэд явган хүний гарцаар гарч байхдаа автомашинд мөргүүлсэн гэх дуудлага мэдээлэл нийслэл хотод бүртгэгдээд байна.

Шалгалтын ажиллагаагаар зам тээврийн осолд орсон дээрх сурагчдын хоёр нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан нөхцөл байдал тогтоогдоод байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт автомашин цахилгаан дугуйтай мөргөлдсөний улмаас цахилгаан дугуйгаар хичээлдээ хүргүүлж байсан долоон настай хүүхэд гэмтсэн зэрэг харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэд гарцаар гарч хэвшихийг зааж зөвлөж хүүхдийг гэр сургуулийн хооронд аюулгүй тээвэрлэж, замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин мөрдөхийг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.