0
Польшийн Шчэцин хотын Хелена Майданецийн нэрэмжит театрт энэ сарын 2-7-нд 25 дахь удаагийн “Агуу теноруудын тэмцээн” болж өндөрлөлөө. Тус уралдааны хоёрдугаар шатанд Монгол, Польш, Испани, БНХАУ, Беларусь, БНСУ зэрэг орнуудын шилдэг тенорууд өрсөлдсөн байна.
Тодруулбал, эх орноо төлөөлөн оролцсон ОХУ-ын Мариинскийн театрын гоцлол дуучин Д.Дагвадорж шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч 25 дахь удаагийн наадмын тэргүүн тенороор шалгарлаа. Түүнчлэн “Opera na Zamku” оркестрын нэрэмжит шагнал, тус уралдааныг санаачлагч Яцек Нежыховскийн нэрэмжит тусгай шагналыг хүртжээ. Мөн “Дуурийн урлагийн нэрийн өмнөөс” рыцарь цолоор өргөмжлөгдөж, хүндэт Kawaler de Crescendo хэмээх нэр хүртсэн нь онцлох үйл явдал болсон байна.
Энэ удаагийн уралдааны дэд байрт Польшийн дуучин Себастиан Мах, гутгаар байрт Испанийн дуучин Андрес Санчес Жоглар нар шалгарчээ. Монголын дуурийн урлагийн нэгэн шинэ амжилтыг дэлхийн тайзан дээр дуучин Д.Дагвадорж харуулжээ.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.