0
Хөвсгөл аймаг дахь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол өнөөдрийн /2025.09.09/ байдлаар 20 бүртгэгджээ. Үүнээс 19 нь хөнгөн байгаа бол нэг хүн гэмтлийн шалтгааны улмаас хүнд байна.
Хавьтлын хувьд Цагаан-Уул суманд 22, Галт суманд 2, Нэгдсэн эмнэлэгт 47, гэрээр 35 бүртгэгдсэн аж.
Тарваган тахлын голомттой бүс нутгаас тарвага агнасан, худалдан авсан, хадгалсан бол Зоонозын өвчин судлалын төвд авчирч устгалд оруулах эсвэл 70382420 дугаараар мэдээлэл өгч хамтарч ажиллахыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас уриаллаа. Тарвага хүлээлгэн өгсөн иргэнд хариуцлага, торгууль оногдуулахгүй. Мэдээллийн нууцыг чандлан хадгалах аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.