dobu.mndobu

ГССҮТ-ийн эмч нар орон нутагт осолдсон иргэдэд яаралтай тусламж үзүүлжээ

ГССҮТ-ийн эмч нар орон нутагт осолдсон иргэдэд яаралтай тусламж үзүүлжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг Хөвсгөл, Баян-Өлгий аймагт ажиллаж, осол гэмтэлд өртсөн иргэдэд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ.

3 хүн, инээмсэглэж буй хүмүүс, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад

Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч М.Дуламсүрэн, жолооч И.Сүхбат нарын баг бүрэлдэхүүн алсын дуудлагаар орон нутгийг зорьж, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Ц.Амарбат, М.Золбаяр, мэдээгүйжүүлэгийн эмч Ж.Нэргүй, Б.Бямбасүрэн болон сувилагч н.Буянхишиг, туслах н.Бямбабаяр нартай хамтран цээжний хөндийн мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.

8 хүн ба эмнэлэг нарын зураг байж магад

Түүнчлэн тус алсын дуудлагын баг Баян-Өлгий аймагт үргэлжлүүлэн ажилласан бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч А.Еркебек, мэдээгүйжүүлэгийн эмч М.Маруа, мэдээгүйжүүлэгийн сувилагч н.Еркетай нарын хамт цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай иргэнд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ.

3 хүн, зүрх ба эмнэлэг нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.