dobu.mndobu

Хохирогчийн гадаадад эмчлүүлэх эрхийг хасах хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

Хохирогчийн гадаадад эмчлүүлэх эрхийг хасах хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

Сүхбаатар дүүргийн 3-р хороо Хаан банкны өөдөөс харсан “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн орчим бүлэг зодоон болсон. Энэ зодоонд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, "Таванбогд" группийн захирал Баатарсайханы хүү Амарсайхан нар холбогдоод буй.

Тэдэнд 25 настай С зодуулж, нүүрний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдсан оноштойгоор ГССҮТ-д эмчлүүлж, хавсарсан олон гэмтэл шархтай гэх оноштойгоор гадаад руу эмчлүүлэхээр явсан билээ. 

Гэтэл хэрэгт холбогдогч этгээдүүдийн аав “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, Ц.Цэрэнпунцаг, Ц.Баатарсайхан нар хохирогч залууг гадаадад эмчлүүлэх эрхийг хасах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Улмаар тус хүсэлтийг өнөөдөр /2025-09-10/ Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд 13.30 цагт хэлэлцэхээр товложээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.