0
Японы орчин үеийн урлагийн уран бүтээлч, “Кёозан-Ха” урлагийн үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” уран бүтээлийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 20 өдрөөс аравдугаар сарын 04-ний өдрүүдэд дэлгэгдэх гэж байна. Тодруулбал, өдгөө 77 настай Торү Күранүки нь бүтээлийнхээ үзэл санааг чулууны хэлээр илэрхийлж, чулууны хүслийг сонсож, бүтэц, өнгөний нийлэмжийг уран бүтээлдээ тусгадгаараа онцлогтой уран бүтээлч юм.
Үзэсгэлэнд нийт 77 бүтээл багтсан бөгөөд дэлхийн хамгийн хуучин атлаа хэзээ ч хуучиршгүй чулууны мөн чанарыг бүтээлүүддээ шингээхийн зэрэгцээ монгол соёлын чулуу зөвхөн байгалийн материал бус амьтай, эзэнтэй, сүнслэг гэсэн агуулгыг ч давхар илэрхийлжээ.
Энэ онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито манай улсад айлчилж, хоёр орны соёлын харилцаа улам өргөжиж буй энэ үед орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл үзэсгэлэнгээ нээж буй нь онцлууштай үйл явдал болж байна.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.