dobu.mndobu

“Монголын Мисс” якут бүсгүй эх орондоо харилаа

0

НийтлэлчInfo

Огноо2022-12-11

“Монголын Мисс” якут бүсгүй эх орондоо харилаа

Якутын модель, “Снежная краса” цомын эзэн Елена Егорова Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд Монголын нэрийн өмнөөс оролцсон билээ.

Яагаад Монголын өмнөөс оролцсоныг нь түүнээс сонирхоход “Би Оросын хойд хэсэгт, жилийн есөн сар нь өвөл байдаг газар амьдардаг. Манай аав, ээж 40 жилийн өмнө Монголоос Орост ирсэн. Тийм болохоор би уралдаанд Монгол Улсыг төлөөлж байгаа” гэж хариулж байсан билээ.

Саяхан тэрээр төрөлх Якут нутгийнхаа нийслэл Якутск хотод харьсан байна. 41 хэм хүйтэнд онгоцноос буусан Елена зузаан шуба өмссөн байсан бөгөөд сэтгүүлчдэд “Ямар ч байр эзлээгүй ч гэсэн Дэлхийн миссийн тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна” гэж ярьжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.