0
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2023 оны эхний хоёр сарын байдлаар 676 болж, өмнөх оны мөн үеэс 60 (9.7 хувь)-аар өссөн байна.
Объектын түймэр 2023 оны эхний хоёр сард 515 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 26 (5.3 хувь)-гаар, геологийн гаралтай аюулт үзэгдэл 19 болж, 7 (58.3 хувь)-гоор тус тус өссөн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 оны эхний хоёр сарын байдлаар нийт 30 хүн амь насаа алдаж, өмнөх оны мөн үеэс 7 (30.4 хувь)-гоор өссөн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 оны эхний хоёр сарын байдлаар 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 0.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.