dobu.mndobu

Маргаашаас "түгжирнэ"

Маргаашаас "түгжирнэ"

Тээврийн хэрэгслүүд 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцохоор зохицуулсан.

Тодруулбал, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш тоогоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан билээ. Тэгвэл энэ зохицуулалт маргаашаас буюу энэ сарын 17-ноос дуусаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.