0
"МЭК" судалгааны байгууллагаас "МАН-ын даргаар хэн сонгогдвол зүйтэй вэ" гэсэн асуулт асуулт судалгаа явуулжээ. Ингэхдээ сонгуулийн насны 700 иргэнээс асуусан байгаа юм.
Иргэдийн дийлэнх нь буюу 40 хувь нь "Хэн нь ч болсон ялгаагүй" гэжээ. Харин 14 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэрлэсэн бол 13 хувь нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гэсэн байна. Мөн 6 хувь нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын одоогийн дарга Л.Оюун-Эрдэнийг нэрлэжээ.
Үлдсэн 18 хувь нь мэдэхгүй гэж хариулсан бол 9 хувь нь хариулахаас татгалзсан байна. Гэхдээ МАН-ын даргыг иргэд сонгохгүй, намын дотоод асуудал юм.
Сануулахад, МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг энэ долоо хоногт хуралдуулна гэх мэдээлэл бий. Уг хуралдаанаар намын дараагийн даргын асуудал болон үндсэн дүрмийн шинэчлэлийг хэлэлцэж, Их хурлын товыг тогтоох ажээ. Их хурлаар МАН-ын даргын асуудлыг эцэслэн шийдэх юм.
МАН-ын дүрэмд "УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ" гэж заасан байдаг. Энэ дагуу Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын дарга болно гэх хүлээлт байсан ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.