dobu.mndobu

Прокурор шүүх хурлыг хаалттай явуулах саналыг дэмжлээ

Прокурор шүүх хурлыг хаалттай явуулах саналыг дэмжлээ

Өнөөдөр /2025.09.17/ Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Э болон бусдыг онц харгис, хэрцгий аргаар хөнөөсөн хэргийн шүүгдэгч Д нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна.

Прокурорын зүгээс шүүх хуралдаанаар эмзэг мэдээлэл бүхий нотлох баримтуудыг шинжлэх учраас хаалттай явуулах саналыг дэмжлээ. Хохирогчдын талаас ч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж хаалттай явуулах нь зүйтэй гэв. Одоогоор шүүх хурал түр завсарлалаа. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.