0
Хар тамхитай тэмцэх газраас олон улсын карго үйлчилгээ ашиглан улсын хилээр синтетик төрлийн мансууруулах бодис нэвтрүүлэн, борлуулж байгаа үйлдлийг баримтжуулан шалгаж байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн дугаар хороонд оршин суух иргэн Х-г энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр дайчлан баривчилж, сэтгэцэд нөлөөт “Мөс” гэх нэршилтэй бодис 310.5 граммыг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.