dobu.mndobu

Улсын дээд шүүх О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгэжээ

Улсын дээд шүүх О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгэжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 31-нд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, намын даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон билээ. Үргэлжлүүлэн тус өдөр Их хурлаа хийж, түүнийг албан ёсоор батламжилсан юм. Улмаар О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргасан.

Уг хүсэлтийг УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн, хангаж шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Улсын дээд шүүхээс "Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2025 оны есдүгээр сарын 18-ны өдөр боллоо. Нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, хуулийн шаардлага хангасан тул бүртгэхээр шийдвэрлэв" гэсэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.