dobu.mndobu

"Азтан боллоо" гэх зурвас илгээж иргэдийн залилжээ

"Азтан боллоо" гэх зурвас илгээж иргэдийн залилжээ

Цахимаар сугалаанд оролцсон иргэд рүү сугалаанд оролцож "Их хэмжээний мөнгө хожлоо" гэх зурвасыг илгээж, улмаар иргэдийн дансны мэдээллийг авч, интернэт банк руу нь хууль бусаар нэвтэрчээ. 

Тодруулбал, Завхан аймгийн иргэн Б-д энэ оны есдүгээр сарын 6-ны өдөр "Fadel steuplai” гэх фэйсбүүк хаягаас "Та манай сугалаанд /10.000.000/арван сая төгрөгийн азтан болсон байна. Та бидэнд өөрийн мэдээллээ өгнө үү" гэсний дагуу тухайн иргэн дансны мэдээллээ бусдад дамжуулж 1.623.000 төгрөгөө алджээ. Мөн иргэн А нь “энэ сарын 12-ны өдөр "Diana Marta” гэх хаягаас "70.000.000 /далан сая/ төгрөг хожлоо, дансны мэдээллээ өгнө үү" гэсэн зурваст хууртаж, данснаасаа 432.000 мянган төгрөг алдсан гэх гомдол мэдээллийг тус тус цагдаагийн байгууллагад гаргасан аж.

Иймд иргэд өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулах, ашиглуулах нь эрсдэл дагуулдаг тул Хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.