0
Монгол Ардын намын даргын асуудал ид яригдаж байна. Үүнтэй холбогдуулан Удирдах зөвлөл маргааш буюу есдүгээр сарын 20-нд хуралдаж, намын бага хурлын товоо тогтоох гэж байгаа билээ.
Уг асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Улсын төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Улс орны эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Улс төр нь бага, ажил нь их байгаасай гэж олон түмэн хүсэж байна. Төрийн индэр бол намын индэр биш. Төсвийн асуудлыг төрийн ордондоо ярина. Намын асуудлыг намын байрандаа, Тусгаар тогтнолын ордондоо тусдаа тодорхой ярина.
Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Хэн намын дарга болохыг тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийн зарчмыг эрхэмлэсэн намын гишүүд олонхоороо шийднэ.
Улс төрөө биш урдах ажлаа сайн хийцгээе. 240 мянган иргэн саналаа өгсөн улсын төсөвт нийтээрээ анхаарцгаая" хэмээн бичжээ.
Үүнээс онцолбол, тэр "Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй" гэжээ. Сануулахад, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ цахим хуудсаараа хэд хэдэн удаа илэрхийлээд буй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.