dobu.mndobu

УИХ дахь АН-ын бүлэг шинэ даргаа сонгоно

УИХ дахь АН-ын бүлэг шинэ даргаа сонгоно

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр (2025.09.22) 10:00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана. 

АН-ын бүлгийн хуралдаанаар шинэ даргаа сонгохоор байна. Учир нь, бүлгийн дарга О.Цогтгэрэл нь Ардчилсан намын даргаар сонгогдож, Улсын дээд шүүхээс түүнийг албан ёсоор бүртгээд байгаа юм. 

Бүлгийн дараагийн даргын асуудал тус намынхны дунд яригдаж буй бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд болно гэх яриа гарч эхэлжээ. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.