dobu.mndobu

ОБЕГ: Алба хаагчид 15 иргэний амь насыг аварч, 209 иргэний аюулгүй байдлыг хангалаа

ОБЕГ: Алба хаагчид 15 иргэний амь насыг аварч, 209 иргэний аюулгүй байдлыг хангалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.15-09.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Тус дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь насыг авран хамгаалж, 209 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 65 нь объектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 12 нь бусад ( усны осол, зам тээврийн осол) ослын дуудлага байна.

А.НОМИН 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.