dobu.mndobu

Дулаан мэдрэгчтэй гурван дроноор агаараас эрэн хайжээ

Дулаан мэдрэгчтэй гурван дроноор агаараас эрэн хайжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 01:00 цаг хүртэл шөнийн дулаан мэдрэгчтэй гурван дроноор агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.

Түүнчлэн өнөөдрийн 09:00 цагийн байдлаар хүүхэд сураггүй алга болсон гэх “Сайхан мод” гэдэг газраас баруун хойд зүгт 4 км-т эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, нутгийн захиргааны ажилтнууд эхлүүлээд байна. Эрлийн ажиллагаанд 10 эрэлч нохой, 10 нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглаж байна.

Үүрийн 04:00 цагаас хойш бороо орж, 09:00 цагийн байдлаар бороо зогсоогүй байна гэж эрлийн штабаас мэдээлэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.